Толинд туссан дүрс мэт өөд өөдөөсөө харан орших хоёр ертөнц байдаг. Нэг
нь хүний ертөнц болох Ассиах, нөгөөх нь чөтгөрийн ертөнц болох Геханна.
Энэ хоёр ертөнц хоорондоо огтын холбоогүй орших боловч чөтгөрүүд хүний
ертөнцөд ирж чадах аж. Тэд хүний ертөнцийн амьд биетийн биед шингэж
удирдана. Тэдний хаан Сатан дэлхий дээр ирж эзлэхийг хүсэвч түүний
сүнсийг тээж явах хангалттай хүчтэй хүн байхгүй байлаа. Үүний тулд Сатан
хүний ертөнцөд өөрийн хүүг төрүүлж түүний биеийг удирдахаар шийджээ.
Харин санваартан лам нарын дунд өссөн хүү нь эцгийнхээ хүслийг дагах уу?
Эсвэл бусдыг хамгаалан тэмцэх үү?
Mediafire share
0 сэтгэгдэл:
Post a Comment